Шинэчлэгдсэн: 2025.01.01
"MyRoom" нь захиалагч болон харилцагч газар /цаашид хамтад нь "Хэрэглэгч" гэх/-ын мэдээллийн аюулгүй байдлыг хангах ажиллах үүрэгтэй ба энэ хүрээнд хэрэглэгчдийн хувийн мэдээллийг цуглуулах, ашиглах, дамжуулах, хадгалах үед дагаж мөрдөх баримт бичиг нь энэхүү Нууцлалын бодлого болно.
1.1Хэрэглэгч нь "MyRoom"-ийг ашиглахдаа "Үйлчилгээний нөхцөл" болон "Нууцлалын бодлого"-той бүрэн танилцах үүрэгтэй бөгөөд "Би хүлээн зөвшөөрч байна" гэсэн товчийг идэвхжүүлснээр үйлчилгээ үзүүлэх энэхүү гэрээ, бодлогын хэрэгжилтийг хангахад шаардлагатай хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулах, ашиглах, дамжуулах эрхийг бидэнд олгосон гэж үзнэ.
1.2Хэрэглэгч нь Нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрч, "MyRoom"-ийг ашигласан цагаас эхлэн энэхүү Нууцлалын бодлого хүчин төгөлдөр үйлчилнэ.
2.1Хэрэглэгч нь "MyRoom"-ийг хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангах, үйлчилгээг бүрэн ашиглах боломжийг бүрдүүлэх хүрээнд хэрэглэгчийн дараах мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглах боломжтой байна. Үүнд:
2.1.1Захиалагчийн овог, нэр, төрсөн огноо, хүйс, иргэншил, и-баримтын код, захиалгын мэдээлэл, захиалгын үйл явц, захиалгын баталгаажилт, холбоо барих утасны дугаар, и-мэйл хаяг, захиалгын түүх, гүйлгээний түүх, төлбөрийн мэдээлэл зэрэг мэдээллүүд;
2.1.2Харилцагч газрын хувьд бүртгүүлж байгаа хүний овог, нэр, албан тушаал, и-мэйл хаяг, утасны дугаар зэрэг хувийн мэдээллээс гадна тухайн газрын байгууллагын регистр, компанийн нэр, буудлын нэр, үйл ажиллагааны төрөл, хаяг, өрөөний мэдээлэл, үнэ, үнийн бодлого, дотоод журам, үйлчилгээ, захиалгын үйл явц, захиалгын баталгаажилт, захиалгын түүх, захиалагчийн мэдээлэл, статистик тайлан, төлбөрийн мэдээлэл болон бусад дэлгэрэнгүй мэдээлэл гэх мэт;
2.1.3"MyRoom" дээр хийгдсэн төлбөрийн гүйлгээтэй холбоотой хүлээн авагчийн нэр, мөнгөн дүн, огноо, баталгаажилттай хамаарах мэдээлэл;
2.1.4Хэрэглэгчийн санал, хүсэлт, гомдол болон түүнийг шйидвэрлэх явц, үр дүнгийн талаар мэдээлэл;
2.2Нэг удаагийн нэвтрэлтээр буюу Facebook эсвэл Google-ээр нэвтрэх сонголтыг хийсэн тохиолдолд таны бүртгэлээс шаардлагатай мэдээллийг импортлон, хэрэглэгчийн мэдээллийн нэг хэсэг болно.
2.3"MyRoom"-ийн үйлчилгээг энгийн, хялбар болгон хөгжүүлж, сайжруулах болон хууль бус хандалтаас урьдчилан сэргийлэх хүрээнд хэрэглэгчийн дараах мэдээллийг автоматаар цуглуулах ба үүнд:
2.3.1Хэрэглэгчийн "MyRoom" дээр хийсэн үйлдэл болон үйлдлийн системийн мэдээлэл;
2.3.2"MyRoom" дээр хайсан, үзсэн, ашигласантай холбогдох бүхий л үйлдэл болон мэдээлэл;
2.3.3IP хаягийн мэдээлэл, веб хөтөч, ашиглаж буй үйлдлийн систем, газар зүйн байршлын мэдээллүүд;
3.1"MyRoom" нь 2.1-т тусгагдсан мэдээллүүдийг цуглуулж, нэгтгэн боловсруулсны үндсэн дээр "MyRoom"-ийн хэвийн үйл ажиллагаа, үйлчилгээг ханган ажиллах, харилцаа холбоо тогтоох, мөн үйлчилгээнийхээ цаашдын хөгжүүлэлт, сайжруулалтын хүрээнд дараах нөхцөлөөр ашиглана. Үүнд:
3.1.1Захиалгын мэдээлэл болон үйл явцтай холбоотой тодруулах зүйл гарсан тохиолдолд;
3.1.2Хэрэглэгчийн гар утас болон и-мэйл хаяг руу мэдэгдэл, мэдээлэл хүргүүлэх;
3.1.3Харилцагч газрын байршил, хаягийн мэдээллийг захиалгачдад ойр байршлаар нь санал болгох тохиолдолд ашиглах;
3.1.4Хэрэглэгчийн санал, хүсэлт, гомдлыг хянан, шийдвэрлэх явцад;
3.1.5Хэрэглэгчид "MyRoom" болон Харилцагч газрын талаарх шинэ үйлчилгээ, хямдрал, хөнгөлөлт, мэдээ мэдээлэл, нийтлэлийн талаар хүргэх зориулалтаар;
3.2Хэрэглэгчийн 2.1-т дурдсан бүх мэдээллийг бид хэрэглэгчийн зөвшөөрөлтэйгээр буюу "Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын бодлогыг зөвшөөрч байна" гэж сонгосны дагуу авч ашиглаж байгаа болно.
3.3Харилцагч газар нь "MyRoom" дээр бүртгэл үүсгэн, 2.1.2-т заасан мэдээллийг өгөхийг зөвшөөрснөөр маркетингийн хүрээнд дараах боломжууд үүсэх ба үүнд:
3.3.1Тухайн харилцагч газрын онцлогтой нийцсэн контент, үйлчилгээ, сурталчилгааг үзүүлэх, хамтран ажиллах;
3.3.2Арга хэмжээ, үйл ажиллагаа зохион байгуулах, оролцох, санал асуулга авах, үр дүнг гаргах, түгээх ажил дээр хамтран ажиллах;
3.4Хэрэглэгч нь "MyRoom"-ийн үйлчилгээ, үйл ажиллагааг сайжруулах хүрээнд алдаатай эсвэл ашиглагдахгүй байгаа үйлчилгээг мэдээллэж, сайжруулах, үйлдэл ихтэй үйлчилгээг хялбар болгох тал дээр санал, хүсэлтээ чөлөөтэй, нээлттэй илэрхийлэх, санаачлах, болон ашиглалтын талаар дүн шинжилгээ хийж, дотоод тайлан гаргах зэрэг дээр хамтран ажиллахад нээлттэй боломжийг олгоно.
3.5"MyRoom" нь үйлчилгээг сайжруулах зорилгоор лавлахтай холбогдох үеийн дуудлагын аудио бичлэгийг хуульд заасан хугацааагаар хадгална.
3.6"MyRoom" нь захиалгын үед харилцагч газарт захиалагчийн зөвхөн овог, нэр, захиалгын мэдээлэл болон холбоо барих мэдээллийг дамжуулах бөгөөд бусад хувийн мэдээллийг харилцагч газарт захиалагчийн зөвшөөрөлгүйгээр дамжуулахгүй болно.
3.7Монгол улсын хуулийн дагуу төрийн эрх бүхий байгууллагын шаардлагаар хэрэглэгчийн хувийн мэдээллийг дамжуулах, олон нийтэд ил болгох боломжтой ба бусад ямар ч нөхцөлд дамжуулж, гадагш задруулахгүй болно.
4.1Захиалагч нь өөрийн бүртгэлээрээ нэвтрэн орж, хувийн мэдээллээ засах болон устгах боломжтой бол харин Харилцагч газрын хувьд захирал болон менежер албан тушаалын эрх бүхий хэрэглэгчээс бусад хэрэглэгчийн эрх нь хязгаарлагдмал байна.
4.2Хэрэглэгчийн хүсэлтээр тухайн хэрэглэгчийн мэдээлэлд өөрчлөлт оруулах эсвэл засах арга хэмжээг зохион байгуулж болно.
4.3Хэрэглэгч нь өөрийн нэвтрэх нэр, нууц үгийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.
4.4Хэрэглэгч нь өөрийн бүртгэлтэй хаягаа өөрийн хүсэлтээр устгасан эсвэл Үйлчилгээний нөхцөлийг зөрчсөний улмаас таны бүртгэлийг цуцалсан тохиолдолд цаашид "MyRoom" дээр хэрэглэгчийн мэдээллийг дахин цуглуулах, боловсруулах, ашиглах боломжгүй болно.
4.5Хэрэв таны холбоо барих мэдээлэл (и-мэйл хаяг эсвэл гар утасны дугаар)-ийг өөр хэн нэгэн ашиглаж, бүртгэл үүсгэсэн нөхцөлд "MyRoom"-ийн Хэрэглэгч үйлчилгээний төв рүү холбогдож, шийдвэрлүүлэх боломжтой.
4.6"MyRoom"-ийн үйлчилгээнд ямар нэг өөрчлөлт гарсантай холбоотой энэхүү Нууцлалын бодлого шинэчлэгдэж болох ба шинэчилсэн тохиолдолд "MyRoom" нь хэрэглэгчдэд тухай бүрт мэдэгдэх үрргийг хүлээнэ.